Иргэний шинэчилсэн бүртгэл - 2010

"Өдөр бүр нээлттэй “1890”

И-мэйл Хэвлэх PDF

Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утас, 1890 онлайн лавлах өдөр бүр иргэдэд нээлттэй ажиллаж, хүссэн мэдээллийг нь шуурхай өгдөг. Тус лавлахуудаар өдөрт дунджаар 200-250 хүн холбогддог бөгөөд иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж буйг Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлах утасны оператор Ж.Саруулзаяаас лавлахад “Өнөөдрийн байдлаар нийтдээ 200 гаруй иргэний санал хүсэлтэд хариуллаа. Үүний 200 орчим хүн нь утсаар, 30 гаруй нь онлайнаар холбогдож бүртгэлтэй холбогдолтой бүх төрлийн асуудлаар өөрт хэрэгтэй мэдээлэлдээ хариулт авсан. Иргэний шинэчилсэн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор иргэд ихэвчлэн хаана, яаж бүртгүүлэх, архивын лавлагаа авахад ямар бичиг баримт хэрэгтэй талаар асуулт олон байсан.

Дэлгэрэнгүй...
 

“Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй

И-мэйл Хэвлэх PDF

Иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл нь баталгаажсан тухайгаа манай байгууллагын уг цахим хуудаснаас, мөн 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ хэлж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл халамжийн газарт нэрээ очсон эсэхийг мэдэх боломжтой. “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам”-д заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг тус газар Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт 30 хоногийн дотор хүргүүлэх юм.

Дэлгэрэнгүй...
 

“Нээлттэй хаалганы өдөр” зочин олонтой байлаа

И-мэйл Хэвлэх PDF

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, нэгж, тасгуудын албан хаагчид ажиллаж, бүтэн өдрийн турш иргэдийн санал гомдлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өгч ажилласан. Энэ өдрийн ээлжит арга хэмжээг Иргэний баримтын архиваас зохион байгуулж явуулсан бөгөөд ерөнхий газрын хэмжээнд нийт 658 хүнд хэрэгтэй мэдээллийг нь өгч, бүртгэлийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлсэн. Тухайлбал Иргэний гэр бүлийн байдлын төрсний, үрчилсний, овог нэр нэр өөрчилсний, гэрлэсэн болон гэрлэлт цуцалсны зэрэг 8-н төрлийн архивын лавлагаа, хүүхдийн хавсралт үнэмлэх олгож, гадаад паспорт , түүний хүчинтэй хугацааг сунган, хориг тавих, иргэний бүртгэлд мэдээлэл нь ороогүй иргэдийг мэдээллийн санд оруулж, баримт бичгийн зөрчилтэй иргэний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, түүнчлэн эд хөрөнгө буюу үл хөдлөх, хуулийн этгээдийн бүртгэл зэрэг ажлын өдрүүдэд үзүүлдэг бүх л үйлчилгээг хүргэж ажиллав.

 

“Лавлагаа”-гаа гарсан эсэхийг урьдчилан мэдэх боломжтой

И-мэйл Хэвлэх PDF

Иргэний шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш тус газрын Иргэний баримтын архив төрсний бүртгэлийн лавлагаа авах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдсаар байна. Оочер дарааллыг цэгцэлж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор дугаар, төрсний бүртгэлийн лавлагааны мэдүүлгийн хуудсыг иргэдэд тарааж эхэлсэн. Гэсэн хэдий ч иргэд маань хуудсаа асуултын дагуу үнэн зөв бөглөөгүйгээс архиваас лавлагаа нь гарахгүй байх тохиолдол нилээд байна.

Дэлгэрэнгүй...
 

Тооллого бүртгэл хоёр тусдаа асуудал

И-мэйл Хэвлэх PDF

Долдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн иргэний шинэчилсэн бүртгэлд одоогийн байдлаар 400 гаруй мянган хүн бүртгүүлээд байгаа ажээ. Энэ удаагийн бүртгэлээр Монгол Улсад суурин суугаа хүмүүсээ баталгаатай бүртгэж авах зорилгыг өвөрлөсөн юм байна. Шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш хамгийн их хөлд дарагдсан газар бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааны тасаг гэж болно. Тэнд чухам яагаад хөл хөдөлгөөнд дарагдаад байгаа талаар болон бусад асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл, мэдээллийн хэлтсийн дарга Б.Наранцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Ирэх арваннэгдүгээр сард улсын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллого явуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл өмнө нь шинэчилсэн бүртгэл гэж хүмүүсийг давхар чирэгдүүлж байна гэж шүүмжлэх хүн олон байна?

-Хүн амын тооллого, шинэчилсэн бүртгэл гэдэг хоёр ойлголт бол тус тусдаа зүйл шүү дээ. Шинэчилсэн бүртгэл гэдэг бол тухайн хүний эх нотлох баримт бичигт суурилсан бүртгэл бөгөөд иргэдийг бичиг баримтын зөрчилгүй болгох үндсэн зорилготой бүртгэл шүү дээ. Эх нотлох баримт гэж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хэлж байгаа юм. Энэ хоёрт түшиглэж бүртгэлийг хийж байна. Эдгээрийг үндэслэн тухайн хүний регистрийн дугаар, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр байнгын оршин суугаа газрыг нь баталгаажуулж байгаа. Дээр нь бүртгэлийг давхцуулахгүйн үүднээс 10 хурууны хээ болон гэрэл зургийг авч байгаа. Харин тооллого явуулахын тулд олон баримтыг шаардахгүй.

Дэлгэрэнгүй...
 

Шинэчилсэн бүртгэл улсын хэмжээнд 22 хувьтай байна

И-мэйл Хэвлэх PDF

Улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Одоогийн байдлаар бүртгэлийн явц 22 хувьтай буюу нийт 392 мянган хүн хамрагдаад байна. Үүнээс нийслэлд 187421, орон нутагт 205042 иргэн бүртгүүлсэн байна. Шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Харин шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр Хүний хөгжил сангаас сар бүр олгох 10 мянган төгрөгийг авах эрх нь үүсэх юм. Иймд баримт бичгийн зөрчилтэй бол зөрчлөө арилгуулж, байнгын оршин суух хаяган дээрээ шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй...
 

Лавлагаа авах иргэд мэдээллээ үнэн зөв хэлэх хэрэгтэй

И-мэйл Хэвлэх PDF

Төрсний гэрчилгээний лавлагаа авахаар ирж буй иргэд маань манайхаас тарааж буй төрсний бүртгэлийн лавлагааны мэдүүлгийн хуудсыг үнэн зөв бөглөх хэрэгтэй байна. Иймд лавлагаа авах гэж буй иргэн овог нэр, регистрийн дугаар, төрсний гэрчилгээ авсан газраа, төрүүлсэн эхийнхээ овог нэрийг баттай мэдэж ирэх шаардлагатай. Эдгээр мэдээллийг иргэд бүрэн гүйцэд мэдэхгүйгээс мөн буруу хэлснээс болж тухайн иргэний лавлагаа гарахгүй удах явдал гарч байгаа юм. Тухайлбал төрүүлсэн эхийнхээ овог нэрийг хэлэхгүй үрчлэгдсэн эхийнхээ овог нэрийг хэлэх, мөн төрсний гэрчилгээ авсан газраа хэлэхгүй төрсөн газраа хэлэх жишээтэй. Энэ мэтээр буруу зөрүү мэдээлэл өгвөл таны лавлагаа гарахгүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй байна.

 
Хуудас 9-с 1

Онлайн лавлах

Шинэчилсэн бүртгэл

ИШБ-дээ хамрагдацгаая

Байгууллагын стандарт

Лавлах утас

Хайлт хийх

Орон нутаг

Санал асуулга

Манай үйлчилгээ явуулж буй газруудын орчны тохижилт, нөхцөл байдал Танд ямар санагдаж байна вэ?
 

Онлайн байна

Манайд 41 зочид онлайн